Wednesday, May 14, 2014

Мэдээлэл харилцааны технологи миний амьдралд


Бидний амьдарч буй эрин зуун мэдээлэл харилцааны технологи илүү их хөгжиж, улс орон болоод шинжлэх ухаанчид өдөр ирэх тусам шинэ техник технологи бий болгож хүний хөдөлмөр хөнгөвчилж  байна. Миний амьдралд МХТ хэрхэн нөлөөлж байна вэ? гэвэл ирээдүйд бид эдийн засагч болно, тиймээс бид наад захын программ дээр ажиллаж чадах чадвартай байх ёстой, ганц эдийн засагч биш бүх мэргэжилтнүүдэд компьютерийн мэдлэг байх шаардлагатай байна.Тийм ч учираас би хэрэглээний программ дээр ажиллаж сурч байгаа. Хүн болгон өнөөгийн нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхахын тулд бүгд суралцсаар байна. Миний амьдралд хэрэглэгддэг зүйл нь бид өдөр бүр утас ашиглаж нэгэнтэйгээ орон зай хамаарахгүй холбоо харилцаа тогтоож, бидний зарим нэг зүйлүүдийг хөнгөвчилж утсан дээрээ банк байршуулж гүйлгээг түргэн шуурхай хийж бидний хөдөлмөр цаг завыг ихээхэн хэмнэж байна. Мөн интернэтээс хүссэн зүйлээ үзэж , хүссэн зүйлээ татаж авч, онлайнаар худалдаа хийх, онлайнаар суралцах, нэгэнтэйгээ мэдээлэл солилцох  гээд  ихэнхи зүйлийг мэдээлэл харилцааны технологи ашиглаж хийж байна. Мэдээлэл харилцааны технологийг ашиглахад гарч буй хүндрэл гэвэл манай улс хөдөө орон даяар интернэт байдаггүй бид гэртээ очилоо гэхэд интернэт орж чаддаггүй, мөн хөдөө орон нутгаас ирсэн болохоор төв газар байгаа хүүхдүүдээс компьютер болон интернтийн мэдлэг дутмаг байдгаас хичээлийн явцад заримдаа миний хурд гүйцдэггүй болохоор хүндрэлтэй байдаг.Ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ? гэвэл ирээдүйг таамаглах аргагүй гэхдээ МХТ илүү ихээр хөгжих байх хөгжсөөр ч байгаа тиймээс одоогийн шинээр гарч буй зүйлүүдэд суралцах шаардлагтай.

Wednesday, March 5, 2014

процессор гэж юу вэ?

ЭХ сурвалж:http://www.slideshare.net/shulam/cpu-7353625#

принтер гэж юу вэ?

Принтер гэж юу вэ? Хэвлэх төхөөрөмж (Printer) Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг.

Wednesday, February 19, 2014




Миний мэргэжлийн онцлог
Миний мэргэжил бол эдийн засагч юм. Би мэргэжилдээ их дуртай, тийм ч учраас ерөнхий боловсорлын сургуулиасаа эхлэн математикийн чиглэлээр илүү түлхүү хичээллэж, хүссэн мэргэжлээ авч чадсан юм. Миний мэргэжлийн онцлог, үүргийг товчхон хэлбэл хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн зөв хангахыг судалдаг.

Хичээлийн хуваарь





Хичээлийн хуваарь
              
                Цаг
Өдөр
I цаг
II цаг
III цаг
IV цаг
Даваа
гариг
Математик анализ 511



Гамшгийн менежмент
Яриа бичгийн соёл
=
Мягмар
гариг
=
ШААГ 507
ШААГ 507
=
Лхагва
гариг
Макро эдийн засаг 411
Макро эдийн засаг 411
Англи хэл 116
Англи хэл 116
Пүрэв
гариг
=
=
Мэдээллийн технологи 407
Мэдээллийн технологи 407
Баасан
гариг
Биеийн тамир
Англи хэл 503
=
=

Wednesday, January 1, 2014

шинэ жил

Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.
ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.
Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с тэмдэглэх болсон байна.

цагаан сар

Цагаан сарын түүх

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагийг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.

эдийн засгийн өсөлт

Эдийн засгийн өсөлт
“Catch me if you can” гэдэг кино шиг Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган дээшилж чадахгүй бол хувь хүн, компаниуд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэдэг зүйл болох биз. Гэхдээ энэхүү өсөлт хязгаартай ба хугацаатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ДНБ-ийн бодит өсөлтийг 2014 он хүртэл дунджаар 14% гэж тооцож байна.  City групп (2011 оны 2 сар) 2015 онд хүртэл хамгийн хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнуудын жагсаалтыг гаргахад Монгол улс жилийн 14.2%-ийн өсөлтөөр жагсаалтыг тэргүүлж, ардаа Ирак, Энэтхэг, Хятад зэрэг улсуудыг орхисон байх юм. Түүнчлэн 2030 онд хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэх улсуудыг тооцоход ч мөн адил Монгол улс 9.7%-ийн жилийн дундаж өсөлтөөр тэргүүлсэн байна.

эдийн засгийн видео хичээл

хичээл №1

Миний анхны блогт тавтай морил

масс-эзмз1
миний блогт тавтай морил