Миний мэргэжлийн онцлог
Миний мэргэжил бол эдийн засагч юм. Би мэргэжилдээ их
дуртай, тийм ч учраас ерөнхий боловсорлын сургуулиасаа эхлэн математикийн
чиглэлээр илүү түлхүү хичээллэж, хүссэн мэргэжлээ авч чадсан юм. Миний
мэргэжлийн онцлог, үүргийг товчхон хэлбэл хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал
нөөцөөр хэрхэн зөв хангахыг судалдаг.
Эдийн засагч болохын тулд, энэ мэргэжлийн
эзэн байхын тулд би өөрөөсөө эхлэх ёстой. Өөрийнхөө үр ашиггүй зардалыг байхгүй
болгох, өөрт байгаа төсвөө зөв захиран зарцуулж, хэмнэлтэй байх ёстой. Миний
мэргэжил өөрөөсөө эхлээд аж ахуй нэгж байгууллага цаашлаад улс орны төсвийг зөв
захиран зарцуулж, зөв хувиарлах гээд эдийн засгийн бүхий л асуудлыг
зохицуулдаг. Би энэ мэргэжлийг их мэдрэмж шаардсан гэж боддог. Учир нь эдийн
засагт урьдаас үнэн зөв таамаглал
дэвшүүлэх ёстой. Эрэлтийг зөв мэдэрч зөв тодорхойлж төсвөө боловсруулж нийлүүлэлтэнд бүтээгдэхүүнээ гаргах юм. Энэ
нь үр ашиггүй зардал болон барааны хомсдол, илүүдэл зэргээс сэргийлэх онцлог
бас давуу талтай юм.
Р.Оросоо, А.Бакей “Эдийн засгийн ухаан”
No comments:
Post a Comment