Скандиновын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр
чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг
цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд
итгүүлдэг байжээ. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.
ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ. Шинэ жилийн баяр хүн
төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний
Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй
өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин
цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байжээ.
Эртний Ромын цаг тооны
бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын 1-г шинэ жилийн эхний өдөр гэж
тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс
600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-с
тэмдэглэх болсон байна.
“Catch
me if you can” гэдэг кино шиг Монголын эдийн засгийн хурдацтай өсөлтийг
даган дээшилж чадахгүй бол хувь хүн, компаниуд амандаа орсон шар тосыг
хэлээрээ түлхэв гэдэг зүйл болох биз. Гэхдээ энэхүү өсөлт хязгаартай ба
хугацаатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ДНБ-ийн бодит өсөлтийг
2014 он хүртэл дунджаар 14% гэж тооцож байна. City групп (2011 оны 2
сар) 2015 онд хүртэл хамгийн хурдацтай өсөх эдийн засаг бүхий орнуудын
жагсаалтыг гаргахад Монгол улс жилийн 14.2%-ийн өсөлтөөр жагсаалтыг
тэргүүлж, ардаа Ирак, Энэтхэг, Хятад зэрэг улсуудыг орхисон байх юм.
Түүнчлэн 2030 онд хүртэлх хугацаанд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд
тэргүүлэх улсуудыг тооцоход ч мөн адил Монгол улс 9.7%-ийн жилийн дундаж
өсөлтөөр тэргүүлсэн байна.