Wednesday, May 14, 2014

Мэдээлэл харилцааны технологи миний амьдралд


Бидний амьдарч буй эрин зуун мэдээлэл харилцааны технологи илүү их хөгжиж, улс орон болоод шинжлэх ухаанчид өдөр ирэх тусам шинэ техник технологи бий болгож хүний хөдөлмөр хөнгөвчилж  байна. Миний амьдралд МХТ хэрхэн нөлөөлж байна вэ? гэвэл ирээдүйд бид эдийн засагч болно, тиймээс бид наад захын программ дээр ажиллаж чадах чадвартай байх ёстой, ганц эдийн засагч биш бүх мэргэжилтнүүдэд компьютерийн мэдлэг байх шаардлагатай байна.Тийм ч учираас би хэрэглээний программ дээр ажиллаж сурч байгаа. Хүн болгон өнөөгийн нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхахын тулд бүгд суралцсаар байна. Миний амьдралд хэрэглэгддэг зүйл нь бид өдөр бүр утас ашиглаж нэгэнтэйгээ орон зай хамаарахгүй холбоо харилцаа тогтоож, бидний зарим нэг зүйлүүдийг хөнгөвчилж утсан дээрээ банк байршуулж гүйлгээг түргэн шуурхай хийж бидний хөдөлмөр цаг завыг ихээхэн хэмнэж байна. Мөн интернэтээс хүссэн зүйлээ үзэж , хүссэн зүйлээ татаж авч, онлайнаар худалдаа хийх, онлайнаар суралцах, нэгэнтэйгээ мэдээлэл солилцох  гээд  ихэнхи зүйлийг мэдээлэл харилцааны технологи ашиглаж хийж байна. Мэдээлэл харилцааны технологийг ашиглахад гарч буй хүндрэл гэвэл манай улс хөдөө орон даяар интернэт байдаггүй бид гэртээ очилоо гэхэд интернэт орж чаддаггүй, мөн хөдөө орон нутгаас ирсэн болохоор төв газар байгаа хүүхдүүдээс компьютер болон интернтийн мэдлэг дутмаг байдгаас хичээлийн явцад заримдаа миний хурд гүйцдэггүй болохоор хүндрэлтэй байдаг.Ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ? гэвэл ирээдүйг таамаглах аргагүй гэхдээ МХТ илүү ихээр хөгжих байх хөгжсөөр ч байгаа тиймээс одоогийн шинээр гарч буй зүйлүүдэд суралцах шаардлагтай.